5.08.2012

Шударга ёс гэж юу вэ?

    Шударга ёс гэж юу вэ? Хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгон янз янзаар л тайлбарлаж ирсэн байдаг байх. Би ч бас өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролдохын тулд түүнд тохирох асуултаас эхлүүлье. Жишээ нь хүмүүсийн харилцаанд яг юугаар илэрч, юуг хамааруулж ойлгодог вэ? гэх ч юмуу. Тэгвэл аяндаа бидний өдөр тутам тааралддаг  шударга  зүйл ба  шударга бус зүйл гэж яг юу хэлээд байгаа бол гээд гараад ирнэ. Тиймүү. Тодруулбал  шударга  бус гэж үүнийг хэлнэ бас  шударга зүйл гэдэг нь энэнийг ч хэлнэ гэвэл илүү амархан байх болов уу.  

1.28.2012

Эрчүүд яагаад ч илүү гарахгүй

   Сүүлийн үед ТВ нэвтрүүлэг ч тэр зарим нэг туйлшрагч этгээдүүдийн амнаас ч тэр зоригттой, булчин шөрмөслөг эр хүн л төрийг түшиж, удирдаж чадна гэж ирээд их л уянгын халилтай энэ тэр мэссэжүүд илгээгээд байна уу даа. Ямар ч харамсалтай юм бэ дээ?  Нийгэмд нь эмэгтэйчүүд нь өөрсдийнхөө дуу хоолой, оролцоог шийдвэр гаргагчдын түвшинд, бодлого боловсруулагчдын хэмжээнд нэмэгдүүлэх гэж үйл лайгаа үзэж, үзэл хандлагыг өөрчлөх гэж хичээж байхад монголын урдаа гэх хэдэн эрчүүдээс нь ичмээр ичмээр үгүүд цухалцах юм.